Өртөөг яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Оньс 2000+ болон цаашид өсөн нэмэгдэх жижиг дэлгүүрийн бизнес эрхлэгчдээс ирсэн захиалгын мэдээллийг гар утас, имэйл, Өртөө гэх мэт олон янзаар хүлээн авах боломжтой. Мөн түүнчилэн хүлээн авсан захиалгуудаа нэгтгэх, Хүргэсэн бүртгэл тооцоогоо хийх гээд таны бизнесийн үйл явцын бодит цагийн мэдээллийг нэгэн орон зайд бий болгоно.

Шинэ барааны мэдээлэл түгээх
Шинэ бараа бүтээгдэхүүний мэдээллийг хүргэх сувагтай болно. Өртөөгөөр дамжуулан Оньс системийн хэрэглэгч жижиг дэлгүүрийн эздэд бараа бүтээгдэхүүнийхээ шинэчлэгдсэн мэдээллийг цаг алдахгүй, хурдан шуурхай, хялбар аргаар хүргэнэ.

Борлуулалтын мэдээлэл авах
Таны бүтээгдэхүүнүүд ямархуу борлуулалттай байгааг бүх жижиглэн худалдааны харилцагчид болон сувгуудаар харна. Бодит цагийн борлуулалтын мэдээллийн тусламжтай бизнесийн оновчтой шийдвэр гаргахад туслана.

Таны цагийг хэмнэнэ
Захиалга нэг газарт төвлөрсөнөөр таны цагийг хэмнэх, процессыг хялбаршуулах боломжийг олгодог. Мөн автоматжуулалт илүү их байснаар алдааг бууруулна. Гараар хийдэг ажлыг багасгаснаар та цаг, мөнгөө хэмнэж, бизнесийнхээ хамгийн чухал зүйлд илүү их анхаарал хандуулах боломжтой болно.
Холбоо барих
Мэдэгдэл авахЗахиалга орж ирэх эсвэл өөрчлөлт орох бүрт та имэйл хүлээн авах боломжтой бөгөөд энэ нь таныг мэдээлэлтэй байлгах болно.
Хялбар болгохӨртөө нь таныг дэлгүүрийн харилцагч бүртэй холбогдох ажлын урсгалруу алхам алхамаар чиглүүлж, гараар оруулах бүртгэлийг хамгийн бага байлгах боломжийг олгодог.
Дэмжлэг авахМанай мэргэжилтнүүдийн багтай шууд холбогдохын тулд систем доторх чатыг ашиглан нэмэлт дэмжлэг аваарай, ингэснээр та өдөр тутмын үйл ажиллагаандаа хурдан орох боломжтой болно.