Өртөө систем таны жижиглэн худалдаанд тулгардаг бэрхшээлүүдийг хялбархан шийдэхэд тусална.
Оньс Шоптой холбогдсон Өртөө систем нь бараа, захиалга, тээвэр, төлбөр, борлуулалтын мэдээллийг автоматжуулж, Монгол орон даяарх 1,500 гаруй жижиг дэлгүүр болон нийлүүлэгчдийн харилцааг ойртуулан, үр ашгийг нэмэгдүүлнэ.
EDI шийдэлтэй болох
Та дэлгүүрээс захиалгыг шууд хүлээн авах, ирсэн захиалгуудаа нэгтгэж харах, хүргэлтээ хянах зэрэг цаг хугацаа зарцуулах ажлаа хялбархан шийдэж болно. Мөн та өөрийн ашигладаг ERP платформыг Өртөө системтэй шууд холболт хийх боломжтой нь гайхалтай биш гэж үү?

Хүргэх бараа бүтээгдэхүүнээ хялбар аргаар санал болгох
Оньс системийг ашиглагч 1,500+ дэлгүүрүүдэд таны барааны мэдээлэл, хямдрал урамшууллыг хялбар аргаар санал болгож чадна.

Шинэ харилцагчтай болох
Та Оньс системийг ашигладаг дэлгүүрээр бараа Хүргэх цэгээ өсгөж болно. Өөрөөр хэлбэл, тэд хайж буй барааныхаа мэдээллийг амархан олоод тантай шууд холбогдох боломжтой.

Дата анализ хийх
Борлуулалтаа нэмэгдүүлэх, ашгаа өсгөх, тогтмол үйлчлүүлэгчтэй болохын тулд борлуулалт, барааны нөөцийн мэдээлэлд тулгуурлан та шийдвэрээ гаргана. Өртөө систем нь таны борлуулалтын мэдээллийг цуглуулж, нэгтгэж, ашиглахад тусална.
1,500+
дэлгүүр
21+
аймаг
500+
нийлүүлэгч
15,000+
бренд
500+
харилцагч